ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хатуу хог хаягдлыг дахин боловсруулна

O.Admin
2022-07-08

Монголчууд байгаль дэлхийтэйгээ ойр нягт холбоотой байж ирсэн соёл уламжлалтай. Монгол Улсын хүн амын өсөлт, хотжилт давамгайлсан чиг хандлага нь хатуу хог хаягдал хамарсан байгаль орчны тулгамдсан шинэ асуудлуудыг дагуулж байна.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк /ЕСБХБ/-ны Суурин төлөөлөгчийн газрын зөвлөхүүд Нийслэлийн Хан -Уул дүүрэг, Морин давааны төвлөрсөн хогийн цэгт баригдах “Хатуу хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр”- ийн төслийн талаарх уулзалт ярилцлага “Хот тохижилтын газар”ОНӨААТҮГ-т боллоо.

Морингийн давааны хогийн цэгийн багтаамжийг нэмэгдүүлэх, Европ стандартад нийцүүлэх ажилд зориулагдана. Барилгын болон барилга нураалтын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж байгуулж хог хаягдлын орчин үеийн менежментийн аргуудын тусламжтайгаар хатуу хог хаягдлыг дахин боловсруулах болон хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.