ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Манай улс ачаа тээврийн В757-200F маркийн агаарын хөлөг хүлээн авлаа

O.Admin
2022-07-23

МИАТ ТӨХК нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглах ачаа тээврийн зориулалттай В757-200F маркийн агаарын хөлгөө өнөөдөр хүлээн авчээ.

Ачаа тээврийн агаарын хөлөгтэй болсноор нэгэн шинэ боломж, шинэ зах зээлийг нээж өгч байна хэмээн мэдээллээ.

Тус компани энэ сарын эхээр АНУ-ын EXIM банкны баталгаатай зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулан B767-300ER агаарын хөлгийг өөрийн өмчийн болгосон билээ.

Мөн долдугаар сарын 10-наас хоёр сарын хугацаатайгаар Малайзын AirAsia компанийн А330-300 агаарын хөлгийг түрээсээр аваад байгаа юм.