ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Горхи-Тэрэлж, Туул гол дагуу завьт болон явган эргүүл ажиллаж байна

O.Admin
2022-07-24

Налайх дүүргийн 1, 6 дугаар хорооны нутаг Горхи-Тэрэлж, Туул гол дагуу дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэд, амрагчдыг гол усны болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр чиглэлд завьт болон явган эргүүлээр үүрэг гүйцэтгэж байна.

Сүүлийн таван жилд усны ослоор нийт 567 хүний эрдэнэт амь эрсэдсэнээс 99 нь хүүхэд багачууд байсан бол 2022 он гарсаар 58 хүн амиа алдсанаас 13 нь хүүхэд байна. Иймд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гол, нуур, цөөрөмд оруулахгүй байхыг анхааруулж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.