Өчигдөр буюу долдугаар сарын 24-ний 11:40 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Асем виллагийн ойролцоо, голд автомашин урсжээ. Энэ талаарх дуудлагыг дагуу Аврах ангийн завьт эргүүлийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, голд суусан машиныг гарган, аюулгүй байдлыг хангажээ.