ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Сүхбаатар: 167 дугаар ангийн захирагч, нэгдүгээр орлогчийг албан тушаалаас нь чөлөөлсөн

O.Admin
2022-07-25

167 дугаар ангийн цэрэг нас барсан хэрэг болоод 123 дугаар ангийн 34 цэрэг сүрьеэгийн халдвар авсан талаар ЗХЖШ-аас мэдээлэл хийлээ.

Зэвсэгт хүчний жанжин штабын Эрүүл мэндийн хэлтсийн дарга хурандаа Т.Сүхбаатар "Зэвсэгт хүчний 167-р ангид хугацаат цэргийн алба хаагч албаа хааж байхдаа харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний хяналт шалгалт, үнэлгээний газраас шалгалт хийж, хэргийн мөрөөр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Улмаар тус ангийн захирагч болон захирагчийн нэгдүгээр орлогчийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Мөн Өмнөговь аймгийн цагдаагийн газраас тус хэргийг шалгаж буй. Тиймээс тус хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэлыг өгөх боломжгүй байна.

Түүнчлэн, 123 дугаар ангид сүрьеэгийн тохиолдол энэ оны гуравдугаар сард оношлогдсон. Тус ангид илэрсэн сүрьеэгийн өвчлөлийн эхний тохиолдол болох алба хаагч цэргийн албанд ирэхээсээ өмнө сүрьеэ өвчнөөр өвдсөн байсан. Цэргийн албанд татагдахдаа тухайн алба хаагчийн өвчлөл нууц үедээ байсан. Бид энэхүү асуудалтай холбоотойгоор 4-6 сард тандалтын ажлыг хийсэн. Улмаар 123 дугаар ангид сүрьеэ өвчний идэвхгүй хэлбэрийн 24 тохиолдол бүртгэсэн. Сүрьеэгийн халдварын голомтод байсан хүмүүсийг заавал эмчилгээнд хамруулах шаардлагатай байдаг. Бидний зүгээс Эрүүл мэндийн сайдын гаргасан заавар зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.