Өнөөдөр түр зуур орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модтын давааны ар хүртэлх авто замын 140 метр газар үерийн усанд угаагдсаны улмаас асфальтбетон хучилтад эвдрэл үүсжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яам, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн зам дээр ажиллаж байгаа аж. Иймд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөн хаагдаагүй, хэвийн үргэлжилж байгаа тул зорчигч та бүхэн үер усны аюулаас сэрэмжилж анхаарал болгоомжтой зорчино уу гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.