ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хавдар судлалын эмнэлэг бүх ажилчдаа 3 сая төгрөгөөр урамшуулжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-08-31

Улсын эмнэлгүүдийн менежментийг сайжруулж, санхүүгийн бие даасан хөгжлийг дэмжих нь иргэдэд чанартай тусламж үйлчилгээг хүргэх үндсэн нөхцөл билээ. Тиймдээ ч 2021 оны гуравдугаар сараас эхлэн эмнэлгүүд ЭМД-аас гүйцэтгэлээрээ санхүүжих болсон нь үүнд томоохон дэмжлэг, эерэг үр дүнгүүдийг авчирч байгаа. 

Тухайлбал, Хавдар судлалын хамт олон чармайн ажилласны дүнд ажилчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд шат дараалсан дараах ахицуудыг гаргаж чаджээ.  Тус төв нь ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан урамшуулалт цалинг эхний хагас жилээр тооцоолон урамшуулалт цалинг долдугаар сарын 29-нд олгосон аж.

Тэгвэл Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон баталсны дагуу жил бүр энэхүү сарын хүрээнд олон ажлууд төлөвлөн хэрэгжүүлж байгаа ба олны талархал хүлээгээд байгаа ажил нь яг одоо үүргээ гүйцэтгэж байгаа бүх ажилчдынхаа хүний нөөцийн нийгмийн баталгааг ханган ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх үүднээс албан тушаал үл харгалзан хүн бүрт 3 сая төгрөгийн урамшуулал олгожээ.

Мөн шат дараатайгаар үндсэн цалингаа нэмэх зорилтын дагуу дахин сувилагч, тусгай мэргэжилтэн нийт 198 ажилтанд эмнэлгийн нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувийг 2022 оны наймдугаар сарын 01-нээс олгож эхэлжээ.

Үүнээс гадна тус төвд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд 670900 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийг дэмжих багц бүтээгдэхүүнийг нэг удаа олгосон байна.