БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг сайн дураараа нутаг буцах тохиолдолд өршөөл үзүүлэхээр болсон талаар мэдээлжээ. Тодруулбал , энэ 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 28-ны хооронд хууль бусаар тус улсад оршин суудаг иргэд сайн дураараа гарсан тохиолдолд торгуулийн шийтгэлээс чөлөөлөгдөж, хилээр нэвтрэх хязгаарлалтыг түдгэлзүүлэх боломжтой аж. Энэхүү журам нь хүний паспорт ашиглан хил нэвтэрсэн болон эрүүгийн хэрэгт холбогдоод буй хүмүүст хамаарахгүй.