ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол залууг хөнөөсөн ОХУ-ын иргэний хэрэг анхан шатны шүүхэд шилжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2022-11-23

Өнгөрөгч есдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-аас Монгол Улс руу Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ОХУ-ын иргэн Д гэгч нь тус хилийн боомт дээр танилцсан монгол залууг зэрлэгээр зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. 

Тодруулбал, амиа алдсан иргэн А нь тус иргэнтэй хил дээр танилцаж, улмаар Улаанбаатар хотод байх өөрийн байраа түрээслүүлэхээр тохирсон бөгөөд уг түрээслэх байрандаа ирж, хамт архи согтууруулах ундаа хэрэглэсний дараа уг хэрэг гарсан байдаг. 

Иргэн Д нь А-г тархин тус газар нь алхаар цохиж хүнд гэмтээсэн бөгөөд тархины суурь яс гэмтэж, тархи үхэжсэний улмаас ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа гэмтлээ даалгүй амиа алдсан билээ. Тэгвэл Монгол Улсын иргэнийг онц хэрцгийгээр хөнөөсөн ОХУ-ын иргэнд холбогдох хэргийг шалгаж дуусаад, түүнд Эрүүгийн хуулийн 10.1-ын 2.1 дэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.