Өглөө ачаалал ихтэй 23 цэгээс 28 автобусаар, орой 8 цэгээс 10 автобусаар дундын зогсоолуудаас автобус нэмэлтээр оруулж, богино эргэлт зохион байгуулж байна. Хүйтэрч байгаатай холбогдуулан 11 сарын 25-ны өдрөөс хотын баруун хэсгийн зорчигч ихтэй 21-р хороолол, Улаанчулуут, Толгойт, зүүн хэсэгт Улиастай, Ганц худгийн чиглэлүүдэд нэмэлт автобус явуулахаар төлөвлөжээ. Мөн оройн ачаалалтай цагуудад Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Баруунсалаа, Улиастай, Сэлх чиглэлүүдэд нэмэлт автобус оруулж, богино эргэлт хийхээр болсон талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.