АНУ-ын байлдааны хөлөг Хятадын Шиша усан хилд нэвтэрсэн талаар БНХАУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, тэрбээр хэлэхдээ өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-нд "USS Milius" удирдлагатай пуужин устгагч хөлөг Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Шиша арлын ойролцоох Хятадын нутаг дэвсгэрт дахин нэвтэрч, Өмнөд Хятадын тэнгис дэх энх тайван, тогтвортой байдлыг алдагдууллаа. Америкийн армийн энэ үйлдэл нь Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлыг ноцтойгоор зөрчсөн, олон улсын хуулийг ноцтой зөрчсөн хэрэг байна.
Ийм өдөөн хатгасан үйлдлээ нэн даруй зогсоохыг АНУ-ын талаас чин сэтгэлээсээ хүсч байна, эс тэгвээс ослын ноцтой үр дагаврыг үүрнэ гэдгийг анхаарулъя. Хятадын Ардын чөлөөлөх арми шаардлагатай бүх арга хэмжээг авч, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдлыг эрс хамгаалж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаалах болно” гэв.
Эх сурвалж: Рин Минь Ри Бао
Н.Батзаяа