ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Ганзаяа: Энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг 50 гаруй хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн

O.Admin
2023-03-26

Эрүүл мэндийн яамнаас сүрьеэгийн нөхцөл байдлын талаар өнгөрөгч өдрүүдэд мэдээлсэн билээ. Энэ үеэр Глобал сангийн сүрьеэгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Ганзаяа дараах мэдэгдлийг хийсэн юм.

Тэрээр "Өнгөрсөн оны 9 дүгээр сард хийгдсэн сүрьеэгийн хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээгээр нийт хүн амын дунд байгаа сүрьеэгийн тохиолдлын 80 гаруй хувийг илрүүлж чадахгүй орхигдуулж байна гэсэн зөвлөмж гарсан. Үүнд үндэслэн Глобал сангаас сүрьеэгийн тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн дундах сүрьеэгийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Глобал сангийн дараагийн шатны санхүүжилт болох 2024-2026 оны төслийн саналыг амжилттай боловсруулж, ЭМЯ болон Үндэсний зохицуулах зөвлөлийн дэмжлэгтэйгээр Глобал санд өргөн бариад буй. Үүнд:

  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд молекул биологийн хурдавчилсан оношилгооны аргыг илүү анхан шат руу чиглүүлэх
  • Тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, алслагдсан сум суурин газарт амьдарч байгаа иргэдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй байлгах үүднээс 331 сум, 225 өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр сүрьеэгийн оношилгоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан.
  • Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн салбар дангаараа зүтгээд амжилтад хүрэхгүй байгаа учраас үүнд бусад салбарын оролцоо, манлайлал, орон нутгийн шийдвэр гаргагч нарын дэмжлэг ихээхэн чухал үүрэгтэй байгаа учраас энэ онд сүрьеэгийн илрүүлэлтийг тооцоолж байгаа түвшнээс 50 гаруй хувиар нэмэгдүүлэх зорилт тавьж ажиллаж байна" гэлээ.