Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас, өдөртөө нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар +0...+5 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг болон Тэс голын хөндийгөөр +12...+17 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +15...+20 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
2023 оны 05 дугаар сарын 01-нээс 05 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5 дугаар сарын 1, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5 дугаар сарын 01-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 2-4-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 5 дугаар сарын 2 -нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3,4-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.