Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны .... дугаар байрны 14 давхрын цонхоор 5, 9 настай хүүхдүүд унах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байсныг иргэний мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид аюулгүй болголоо. Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй орхихгүй байх, бага насны хүүхэдтэй айл өрх цонхыг дотроос онгойхгүй болгох, бариулыг тусад нь салгах, цонхонд хамгаалалт хийхийг анхаарууллаа. Эрсдэл хаана ч байдаг гэдгийг цаг үргэлж санаж, хүүхдийн аюулгүй байдлыг онцгой анхаарна уу хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.