Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Т.Бадамжунайд өнгөрөгч сарын 7-ны өдрөөс эхлэн сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Түүнийг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ.
Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй юм.