Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +10...+15 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр +11...+16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
2023 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 14-нд ихэнх нутгаар, 15,16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +21...+26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +7...+12 градус дулаан байна.