ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Замын хажууд зогссон машины араас мөргөж, амиа алджээ

O.Admin
2023-05-13

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Соёмбо цогцолбор” орчимд зам тээврийн осол гарч, хүний амь эрсэджээ.Тодруулбал, тус аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Л /58 настай, эрэгтэй/-ын “Старикс” ачааны автомашин эвдэрч, замын хажууд зогсож байхад нь “Соёмбо цогцолбор”-оос Мөрөн сум руу зорчиж байсан иргэн А суудлын автомашинаараа араас нь мөргөжээ.

Уг ослын улмаас А /19 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгчээ.  Иймд орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг ТЦА-наас анхаарууллаа.