ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Энхболд газар олголтоор тэргүүлж, Э.Бат-Үүл удаалжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-15

ЦХХХЯ-наас өнөөдөр 5Ш ажиллагааны хүрээнд 2000-2020 он хүртэлх үе үеийн Нийслэлийн Засаг дарга нарын газар олголт, шийдвэрийн талаарх мэдээлийг www.shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулсан билээ. Ингээд мэдээллийг хүргэж байна. Хамгийн их газар олголтыг М.Энхболд хийжээ. Харин хамгийн бага газар олголтыг Ц.Батбаяр хийсэн аж.

М.Энхболд: -1999-2005 он хүртэл Улаанбаатар хотын Засаг даргаар ажилласан бөгөөд 7347 шийдвэрээр 163.398.777м2 газар олгож, түүхэн дээд хэмжээг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, хамгийн их газар олголтыг М.Энхболд хийсэн гэсэн үг.

Э.Бат-Үүл:-2012-2016 он хүртэл буюу дөрвөн жил хотыг удирдахдаа  1888 шийдвэрээр 38.810.559м2 газар олгож, удаах байрыг эзэлсэн байна.

Г.Мөнхбаяр: -2008-2012 он хүртэл Засаг даргаар ажиллахдаа 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар олгосон аж.

Су.Батболд: 2016-2018 он хүртэл Улаанбаатар хотыг удирдахдаа 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар олгосон.

Т.Билэгт: -2007-2008 он хүртэл Улаанбаатар хотыг ганцхан жил удирдахдаа  516 шийдвэрээр 10.405.010м2 газар олгож байжээ.

С.Амарсайхан: -2019-2020 онд Нийслэлийн Засаг даргаар ажиллахдаа  811 шийдвэрээр 8.948.507м2 газар олгосон.

Ц.Батбаяр: -2005-2007 онд удирдахдаа 485 шийдвэрээр 3.405.971м2 газар олгосон.

Д.Сумъяабазар:-2020 оноос өнөөг хүртэл   621 шийдвэрээр 687.779м2 газар олгосон байна.