ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2021 оны есдүгээр сард ХӨСҮТ-ийн захирлаар томилогдон ажилласан билээ.Тэгвэл түүнийг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд ЭМЯ-нд дараагийн томилгоог ярьж байгаа аж.Түүний хувьд өмнө нь Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан юм.
Төгссөн сургууль:
2003 онд ЭМШУИС, Хүний их эмч
2005 онд ЭМШУИС, Эмнэлзүйн эмгэг судлаач, лабораторийн их эмч
2009 онд ЭМШУИС, АУ-ы магистр
2014 онд Айчи АУС, АУ-ы доктор
2020 онд АШУҮИС, Дэд профессор
Ажилласан байдал:
2003-2009 онд АУХ, Эрдэм шинжилгээний ажилтан
2009-2010онд Айчи АУС,Зочин судлаач
2013-2014 онд Оклахомагийн ИС, Докторын дараах судлаач
2014-2019онд АШУҮИС,Цөм лаборатори, Эрхлэгч, мэргэжилтэн
2019-2020онд АШУҮИС,Биохимийн тэнхим, багш
2020 оноос УХТЭ, Дэд захирал