ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"ИМАРТ" Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарлаа

O.Admin
2023-05-18

"Скай хайпермаркет” ХХК буюу "Имарт" Монгол улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарч амжилтаа ахиуллаа. Засгийн газар болон Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 22 дахь жилдээ ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулсан бөгөөд “Скай хайпермаркет” ХХК буюу Имарт 23 дугаар  байранд эрэмбэлэгдсэн билээ.

2016 онд анхны салбараа нээсэн жилээ 98 дугаарт  эрэмбэлэгдэж байсан бол долоон  жилийнхээ ойн босгон дээр 23 дугаар  байранд эрэмбэлэгдэн, жил бүр амжилтаа ахиулан ажиллаж байна. Имартыг ТОП 100 аж ахуйн нэгжийн 23 дугаар байрт  эрэмбэлэхэд голлох үүрэгтэй байсан таван  үзүүлэлтийг танилцуулж байна. 

 

Борлуулалтын орлогын эрэмбээр 34

Татварын орлогын эрэмбээр 40 

Даатгуулагчийн тооны эрэмбээр 19

Ашгийн хэмжээний эрэмбээр 32

Хөрөнгийн эрэмбээр 32-д тус, тус эрэмбэлэгджээ. 

"Имарт"-ын хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлдэг юм. Одоогийн байдлаар 2500 гаруй тогтвортой ажлын байрыг бий болгоод байна. “Скай хайпермаркет” ХХК-н нийт хамт олонд баяр хүргэе.