ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Сийлэгмаа сайдын саналаас татгалзжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-24

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан О.Сийлэгмаагаас уучлалт гуйж, үүрэгт ажилдаа орохыг санал болгожээ. О.Сийлэгмаа Боловсролын зээлийн санд ажиллаж байгаад орон тооны цомхотгол нэрээр 2022 оны есдүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Тэрбээр БЗС-д ажиллаж байх үеэс гадаадын их сургуульд суралцагчдад олгодог сургалтын төлбөрийн зээлийг шалгуур хангаагүй хүмүүст өгөхийн зэрэгцээ  улс төрийн хүрээнийхний хамаарлууд зээл авдаг зэрэг асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн нэгэн билээ.

 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлалт гуйж, хуучин албаны даргын албан тушаалд буцааж томилох үүргийг өгсөн. Мөн БЗС-д Сангийн яам болон манай яамны хамтарсан шалгалтын ажлын хэсэгт орж ажиллах саналыг тавьсан" гэжээ.

Харин энэхүү саналыг О.Сийлэгмаа хүлээн аваагүй байна. Тэрбээр "Сайд дуудаж уулзсан нь үнэн. Зөвлөх болон өөр бусад хүмүүсийн хамт уулзсан. Надаас уучлалт гуйсан. Гэхдээ би намайг яаж гүтгэсэн билээ дээ. Тэр аргаараа залруулга, уучлалт гуйхыг хүссэн. Ажилдаа орохоос татгалзаж байна. Өмнө нь шүүхийн эвлэрлээр ажилдаа очоод ажиллахад хэцүү, дарамт шахалттай байсан. Тэр хүмүүс намайг дахиад хоёр сарын дараа хавчаад  чөлөөлөх магадлалтай. Харин ажлын хэсэгт орох эсэхээ шийдээгүй байна” гэжээ.