Кино урлагийг дэмжих сангаас нийт найман компани, ААН, байгууллага болон гурван иргэнд нийт 1,071,200,000 төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Тодруулбал,
- Иргэдийн цахим оролцоо, Ю Тийм тус бүр 240 сая төгрөг
- Гурумедиа 120 сая төгрөг
- Айсити 84 сая төгрөг
- Цогийн наран 84 сая төгрөг гэх мэт мөнгөн дүнтэй санхүүжилтийг олгожээ.
Тухайлбал, жүжигчин Г.Ундармаа "Амираа" хүүхэлдэйн олон ангит кино хийнэ хэмээн Кино урлагийн сангаас 240 сая төгрөг авчээ.