Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургадугаар сарын 1-ний өдөрт зориулсан "Монгол хүүхдүүд 2023" нэгдсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас болох юм байна.Нийслэлийн соёл урлагийн газраас уг үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргажээ.
Үүнээс гадна СТӨ-нд "Хөгжлийн харандаа" үзэсгэлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улсын хүүхэлдэйн театрт хүүхдийн жүжиг, Монголын хүүхдийн ордонд "Хүүхдийн ертөнц" фестиваль зохион байгуулагдах юм байна.
Нийслэлийн найман дүүрэгт хүүхдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахаар товложээ.