ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1.6 настай охиныг эсэн мэнд олж, эмнэлгийн тусламж үзүүлж байна

O.Admin
2023-05-31

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас өчигдөр буюу энэ сарын 30-ны өдрийн 19.00 цагийн үед  1 ой 6 сартай охин  гэрээсээ гараад алга болжээ.

Улмаар хүүхэд алга боллоо гэх дуудлага авсны дараа харьяаллын дагуу Өмнөговь аймгийн цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан аж. Охин гэрээсээ төөрч, хээр хоносон байдалтай эсэн мэнд олдсон бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа гэлээ. 

Алга болсон охины ээж нь архины хамааралтай тул охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авч, аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд биеийн байдлыг нь үзүүлж байгаа юм байна.