ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн баяраар гэр бүлийн хүчирхийллийн 91 дуудлага бүртгэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-02

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт Эх үрсийн баярын өдөр буюу зургадугаар сарын 01-ний өдөр нийт 1917 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1595 гэмт хэргийн шинжтэй 86 дуудлага, мэдээлэл байжээ.

Тодруулбал, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 91, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62, хүний биед халдсан 50 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн бол эрүүлжүүлэхэд 78 иргэнийг саатуулжээ.