ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бангкок-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн Ням гарагт шууд нислэг үйлдэнэ

O.Admin
2023-06-05

Монгол, Тайландын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаанаар энэ сараас эхлэн Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг үйлдэхээр болсныг мэдээлж байв. 

Тэгвэл Тайланд улсын агаарын тээврийн "Thai Vietjet Air" компани Бангкок-Улаанбаатар-Бангкок чиглэлийн анхны шууд нислэгээ энэ сарын 4-нд "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд амжилттай хийжээ.

Тус компани нь 165 хүний суудалтай Airbus A-321 загварын агаарын хөлгөөр үйлчлэх юм байна. Ингэхдээ долоо хоног бүрийн Ням гарагт Бангкок-Улаанбаатар-Бангкок чиглэлд шууд нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Өмнө нь "МИАТ" компани Тайландын чиглэлд аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байжээ.

"Thai VietJet Air" компанийн нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэдийн хувьд таатай нөхцөл үүсэж, шууд зорчих боломж нээгдэх юм.