ЭМД-ын шимтгэлээ дансаар болон ибаримт гар утасны аппликейшнээр төлөх боломжтой бөгөөд ибаримтаар төлсөн шимтгэл 10-15 минутад шууд баталгааждаг.
Тэгвэл зургадугаар сарын 01-нээс 09-ний өдрүүдэд 7125 иргэн, 8196 удаагийн гүйлгээгээр нийт 464.7 сая төгрөгийн шимтгэл ИБАРИМТ гар утасны аппликейшнээр төлжээ. ЭМД-ын шимтгэлээ тасралтгүй төлснөөр эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.
ЭМД-ын шимтгэлээ төлдөг иргэнд танд баярлалаа.