ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНХАУ руу зорчиж байсан монгол иргэн онгоцонд электрон тамхи татжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-12

Манай улсын иргэд БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт электрон тамхи татсан тохиолдол гарсантай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.

Үүнд:

Онгоцны бүхээгт тамхи, электрон тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын “Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 10000 хүртэлх юаниар торгох, 5 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг. 

Тийм учраас дан ганц БНХАУ гэхгүй бусад агаарын тээврийн компаниар үйлчлүүлэхдээ ч электрон тамхи татахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын хэлтсээс санууллаа.