Эмээлт орчимд гадаадын 26 иргэн сууж явсан автобус өнөөдөр унаж осолджээ. Иргэдийн биеийн байдлын талаар Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв /ГССҮТ/-өөс " ГССҮТ-ийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнөөдөр / Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон Непал улсын 26 иргэн нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дуудлагын автомашинаар тээвэрлэгдэн ирсэн. Уг иргэд нь Монголын аялал жуулчлалын компанийн автобусаар зорчиж явсан бөгөөд Улаанбаатар хот руу ирэх замдаа Эмээлт орчимд автобустай унаж, осолджээ.
ГССҮТ-д хүргэгдэж ирсэн дээрх 26 иргэнээс дөрвөн иргэн хүнд болон хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, эрчимт эмчилгээний тасаг, хавсарсан гэмтлийн тасагт хоёр нь хэвтэн эмчлүүлж байна.
Хоёр иргэн хүндэвтэр боловч оношилгоо, шинжилгээ хийлгэсний дараа хэвтэн эмчлүүлэхээс татгалзсан.
Үлдсэн 19 иргэн гэмтэл согогийн чиглэлээрх нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийлгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, гурван иргэн цахим бүртгэл хийлгэн, оношилгоо шинжилгээнд орохоос татгалзсан байна" хэмээн мэдээллээ.