ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭМДЕГ: Гэрээ байгуулаагүй рашаан сувиллууд иргэдийг төөрөгдүүлж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-19

Зарим рашаан, сувилалын байгууллага ЭМДЕГ-тай гэрээлээгүй хэдий ч ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа мэтээр зөрүүтэй мэдээлэл өгч иргэн-даатгуулагчдыг төөрөгдүүлж байгааг ЭМДЕГ-аас мэдэгдлээ.

Тухайлбал, “Аварга тосон” рашаан, сувилал нь ЭМДЕГ-тай гэрээлээгүй. Гэсэн хэдий ЭМДЕГ-тай гэрээтэй, ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа гэх худал, ташаа мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас болон лавлах утсаараа дамжуулан өгч байна.

Тиймээс иргэд рашаан, сувилалд тусламж, үйлчилгээ авахдаа ЭМДЕГ-тай гэрээ бүхий 55 байгууллагаас сонгон үйлчлүүлэх болон 1800-1363 дугаарын утсаар гэрээт байгууллагуудын мэдээллийг лавлаарай. Гэрээт рашаан, сувилалуудын дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцаарай

 

https://emd.gov.mn/pages/6