ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баяр наадмын хөтөлбөрийг энэ сарын 25-нд бэлэн болгохыг үүрэг болгожээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-06-24

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал хуралдлаа. Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, есөн салбар хороод холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм.

Наадмаар үйл ажиллагаа явуулах худалдаа үйлчилгээний зохион байгуулалт, нийтийн хоолны чанар стандарт эрүүл, аюулгүй байдалд хяналт тавихад онцгой анхаарч ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үүрэг болгов. 

Мөн үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн тоглолтын хяналтын хийх хугацааг тодорхой болгон зохион байгуулах, баяр наадмын хөтөлбөрийг зургаадугаар сарын 25-ны өдөр гэхэд бэлэн болгох, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажлыг шалгаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлээр боллоо.