ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя" сэтгүүлчдийн томилолт эхэллээ

O.Admin
2023-06-26

"Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя" аялал, томилолт энэ сарын 25-ны өдөр Хөх хотод нээлтээ хийлээ. Энэхүү үйл ажиллагааг БНХАУ-ын Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны санаачилгаар ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэмжлэгээр МСНЭ хамтран Шанхай хот, Жянсү мужид ажиллаж, аялаж байгаа юм. Энэ удаагийн аялалд Монголын 30,  БНХАУ-ын 20 орчим сэтгүүлч хамрагдан хамтран ажиллаж байгаа аж. Хамтарсан сурвалжилгын нээлт Хөх хотод боллоо.

Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр “БНХАУ-ын Бүх хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, МСНЭ хамтран энэхүү уламжлал болсон ажлаа зохион байгуулж байна. Мөн цар тахлын дараах БНХАУ-ын хөгжил, өөрчлөлт, дэвшлийг монголчууд маш их сонирхож байгаа. Тиймээс энэ удаагийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгөхийн зэрэгцээ хоёр орны маш өргөн бүрэлдэхүүнтэй сурвалжилах баг ажиллах гэж  байна” мэдээлсэн юм. 

Хамтарсан аялалын багийнхан Шанхайн хотын төв барилга, Шанхай хотын хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхим, Үличао гудамж, Шижин мэдээллийн технологи, Сүжөү аж үйлдвэрийн паркийн төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхим, Сүжөүгийн Радио, Телевизийн Газар,  Сүжөү био анагаахын аж үйлдвэрийн парк тухайн улс орны хөгжил дэвшлийг харуулсан олон сайхан газраар аялаж, ажиллах аж.