ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Н.Батзоригийг дэвшүүлжээ

O.Admin
2023-06-30

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчид Н.Батзоригийг нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигчийн сонсголыг ирэх аравдугаар сарын 4-нд зохион байгуулахаар боллоо.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч Намсрайн Батзоригийн намтрыг танилцуулъя. 

Хэзээ, хаана төрсөн: 1975 онд Хэнтий аймагт төрсөн.
Нас, хүйс: 48 настай, эрэгтэй.
Yндэс угсаа: Халх.
Ам бүлийн байдал: Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн мэргэжил, эрдмийн зэрэг, цол:

  • 1982-1990 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын сургууль;
  • 1990-1992 Хэнтий аймгийн 1 дүгээр 10 жилийн сургууль;
  • 1995-1999 онд Шихихутуг их сургуульд эрх зүйч, бакалавр;
  • 2016-2018 онд МУИС Хууль зүйн сургуульд Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1992-1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын сургуульд биеийн тамирын багш;
  • 1993-1994 онд Дотоодын цэргийн 805 дугаар хороонд байлдагч;
  • 1999-2005 онд Багануур дүүргийн шүүхийн шүүхэд төлөөлөгч;
  • 2005-2007 онд Улсын дээд шүүхийн Тамгын газарт танхимын тэргүүний туслах;
  • 2007-2012 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчээр;
  • 2012-2013 онд Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр;
  • 2013 онд Нийслэлийн шүүхийн шүүгчээр;
  • 2013-2015 онд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр;
  • 2015 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.