ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүллээ

O.Admin
2023-06-30

"Хүн бүр хүссэн үeдээ ус уух эрхтэй. Хэдэн ч цагт худгаас усаа авчихдаг, худгийн ус дуусдаггүй байгаасай гэсэн мөрөөдөл ганц миний төдийгүй гэр хорооллын хүүхдүүд, хүн нэг бүрийнх байсан билээ. Өнөөдөр бид бүхэн Сонгинохайрхан дүүргийн II хороонд Ухаалаг худгийн нээлтийн үйл ажиллагааг хийж нийт 696 Ус түгээх байруудын даруй 40 хувь нь smart болсон баярт мөчийг ард иргэдтэйгээ хуваалцлаа.  Иргэд 207 дугаар Ус түгээх байранд ухаалаг худгийн үйл ажиллагаатай нарийн тодорхой танилцсан. Ингээд иргэд усаар тасалдахын гачигдал үзэхээргүй боллоо" хэмээн УСУГ-ын дарга Ц.Төрхүү нээлтийн үеэр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

Түүнчлэн, Ус сувгийн удирдах газар нь гэр хорооллын нийт 418470 хүн амыг төвлөрсөн системд холбогдсон 326, зөөврийн 370 нийт 696 ус түгээх байраар дамжуулан ундны ахуйн стандартад тохирсон усаар тасралтгүй хангах үйлчилгээг үзүүлж буй. Өөрөөр хэлбэл, 2016 оноос эхлэн гэр хорооллын иргэдийн ус хангамжийн болон үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт шинэ техник технологийг нэвтрүүлэх үүднээс 151 ус түгээх байрыг ухаалаг төхөөрөмж бүхий 24 цагийн үйл ажиллагаанд шилжүүлжээ.

Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпораци хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортойгоор нэмэгдүүлэх, усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд энэхүү ажил үe шаттай амжилттай өрнөж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гэр хорооллын зургаан дүүргийн 51 хорооны иргэдэд чанарын шаардлага хангасан унд ахуйн усыг 24/7 цагаар авах боломжийг бүрдүүлж, гэр хорооллын ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлж, УСУГ-аас зарцуулж буй өндөр зардлыг бууруулах аж.