ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын дээд шүүх намуудын бүртгэлийг хэлэлцэж шийдвэрлэнэ

O.Admin
2023-07-03

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 40.8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг албан ёсоор тайлбарлах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (16.4)-ийг албан ёсоор тайлбарлах тухай тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэх аж.

Мөн Иргэний зориг ногоон намын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын либерал намын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Иргэний хөдөлгөөний намын дарга болон хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх, Монголын Либерал Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай өргөдлүүдийг тус тус хэлэлцэхээр товложээ. Түүнчлэн комедиан, хөтлөгч Д.Амартүвшин улс төрийн үзэл санааны нам байгуулахаар болсноо мэдэгдсэн бөгөөд  УБЕГ-аас Монголын Либертари нам  хэмээх нэрээ баталгаажуулсан аж. Өнөөдөр УДШ хэлэлцэх юм байна.