ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

З.Мэндсайхан: Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, комисс шийдвэрээ эргэж харах байх

O.Admin
2023-07-11

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам өчигдөр хязаалан, шүдлэн морьдын уралдаанаар эхэлсэн билээ.

Тэгвэл шүдлэн насны уралдааны үеэр морь бариач барианд нэгээр орж явсан хар үрээг зориуд шахаж, харин хоёроор давхиж явсан ХХААХҮЯ-ы сайд асан З.Мэндсайханы шарга үрээг зориуд түрүүлгэсэн гэх асуудал үүсээд байгаа юм.

Шүдлэн насны уралдаанд 

1..Манлай уяач З.Мэндсайхан /ХХААХҮЯ-ны сайд асан/-ны шарга үрээ

2. СХД-ийн уяач Н.Пунцагбалжирын хар үрээ буюу Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн уясан хар үрээ 

3.Айргийн гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чимэдрэгзэнгийн Энхбат сартай хүрэн шүдлэн,

4.Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр үрээ,

5.Айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач Чилхаагийн Уламбаярын буган халтар хурдалсан хэмээн дүн гаргажээ. 

Тэгвэл энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн наадамчин олон бухимдсаны дараа сайд асан З.Мэндсайхан "Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа, түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байх аа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, хүлэг нь хурдан байг ээ” гэж жиргэжээ.

Засгийн газрын 2022 оны 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДҮРЭМ

9.5.Морьд барианд нэгэн зэрэг орсон бол барианы зурхайд түрүүлж хошуу нь давсан морийг, морьдын хошуу нэгэн зэрэг давсан тохиолдолд зөв талын морийг барих бөгөөд үүнийг дуудагчийн цуваа болон дүрс бичлэгийн техник хэрэгсэл ашиглан тогтооно хэмээсэн шийдвэрийн дагуу бол хар үрээний хошуу түрүүлж барианы зурхай давжээ.