ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наадмын талбайд дөрвөн хүчтэн залжээ

O.Admin
2023-07-11

Монголчууд эрт үеэс эхлэн дөрвөн хүчтэнээр хүч чадал, шантаршгүй зориг, бат хамгаалалтыг бэлгэдэж ирсэн билээ. Тэнгэрийн хүчтэн ЛУУ, шувуудын хаан ХАНГАРЬД, араатны хаан АРСЛАН, ойн буюу уулын эзэн БАР нь төрийн их бэлгэдэл, сүм дуганы оройд байрлах нь элбэг.

Тэнгэрийн амьтан болох луу, хангарьд, газрын хаад болох арслан, бар дөрөв хүчтэн нийлснээр дөрвөн зүгийг эрхшээж, Монгол орны өнцөг булан бүрийг бат хамгаалахыг бэлгэдэн “Эв мөнхийн тусгаар Монгол” үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааны талбайд байршуулжээ.