ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шилдэг албан хаагчдыг төрийн дээд одон медал, салбарын шагналаар шагналаа

O.Admin
2023-07-12

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг төрийн дээд одон медал, салбарын шагналаар шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон"-гоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн эмч Д.Одонцэцэг, "Алтан гадас одон"-гоор БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлчлэгч Д.Мөнгөнтуяа, СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахмад ажилтан Б.Тунгалаг, Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Хяналт, шалгалт, дотоод аудитын хэлтсийн улсын байцаагч Д.Базарбаатар, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Хүүхэд хамгааллын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Ойнбаяр, Д.Ган-Оюун, Ж.Азжаргал, ННДГ-ын Сангийн нэгтгэсэн тайлан хариуцсан нягтлан бодогч Б.Ариунтуяа, хяналт шалгалтын байцаагч Д.Оюунтуяа, БГД-ийн НДХ-ийн хяналт, шалгалтын байцаагч Ч.Баярмаа, Д.Отгондулам, БЗД-ийн НДХ-ийн орлого, шимтгэлийн байцаагч П.Наранцэцэг, ЧД-ийн НДХ-ийн нягтлан бодогч М.Энхмаа, Багануур дүүргийн НДХ-ийн ХШДАТ-ийн дарга Г.Энхтөр, БГД дэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Х.Шинэхүү нар шагнагдлаа.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар "Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан" тэмдгээр Хөдөлмөр эрхлэлт, цар тахлын хариу арга хэмжээ авах төслийн мэргэжилтэн Б.Цолмонбаяр, Хүндэт жуух бичгээр ХНХЯ-ны бичиг хэргийн ажилтан Б.Дөлгөөн, ХАХБХЗГ-ын Г.Пүрэвсүрэн нарыг мөн шагналаа.