Хөлийн цэц Даян аварга Н.Батсуурийг долоогийн даваанд Улсын арслан Ц.Содномдоржийг давсан гэж шийдвэрлэсэн. Ингэхдээ 60 минут үргэлжилсэн барилдааны идэвхээр дүн гаргажээ.
Хөлийн цэцэд есөн гишүүн ажилласан бөгөөд бүгд Н.Батсуурийг давсан гэж үзжээ.
Наадамчин олон дахиулахыг шаардаж байсан ч давааг Н.Батсуурь аваргад өгсөн билээ. Харин Ц.Содномдорж арслан "Би ахиад нэг, хоёр золгоё гэдэг санал тавьсан. Цэц хүлээж авсангүй. Дүрэм бол дүрэм. Дүрмээ биелүүлэх ёстой гэж үзэж байх шиг байна. Уг нь залуу хүмүүс сайхан үзэлцээд хаялцсан бол зүгээр байлаа. Сайхан үзмээр байна" хэмээжээ.