ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

O.Admin
2023-07-20

Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс зүүн зүгт 50 км-т Сүмбэр багийн “Хулт хилийн харуул” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын алба долдугаар сарын 19-ний 07:18 цагт хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, хээрийн гал түймрийг тухайн өдрийн 13:10 цагт цурамд оруулж, 13:30 цагт унтраасан байна.

Түймэрт өртсөн газрын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм.

Сэрэмжлүүлэг:

  • Иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
  • халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
  • гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
  • автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
  • насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  •  гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна