ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭНЭҮТ-II: Ханиадтай болон бөөрний өвчтэй хүүхдүүдийг хүлээн авч эмчлэхгүй

O.Admin
2023-07-25

Маш олон жилийн дараа ашиглалтад орсон Яармагт байрлах Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв-2 нь өнөөдөр мэдэгдэл гаргаж, нэр бүхий өвчнөөр хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, тус мэдэгдэлд 

"ЭНЭҮТ-II-ийн Хүүхдийн эмнэлэг нь 2023 оны 06 сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 08 дугаар тогтоолын дагуу дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсонд хүлцэл өчье.

Үүнд:

- Амьсгалын замын эмгэгүүд

- Хоол боловсруулах эрхтний эмгэгүүд

- Бөөр шээсний замын эмгэгүүд

Жич: Дээрх өвчнөөр аймаг, дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Дараах тусламж үйлчилгээг үзүүлнэ:

- Яаралтай тусламж /24 цагаар/

- Амбулаторийн тусламж үйлчилгээ /Аймаг, дүүргийн эмнэлгээс 13а маягттай ирэх/

- 0-28 хоногтой нярай

- Мэс заслын тусламж үйлчилгээ /Ерөнхий мэс засал, эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолойн мэс засал/

- Өдрийн эмчилгээ

- Хүүхдийн эрчимт эмчилгээ чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлнэ" хэмээжээ.