ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун бүсээр түр зуурын аадар бороо орно

O.Admin
2023-08-03

Өнөөдөр буюу наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар түр зуурын усархаг аадар бороо орсны улмаас Төгрөг гол Манхан сум орчмоор 19 см-ээр, Буянт гол Ховд хот орчимд 10 см-ээр тус тус усны түвшин нэмэгдсэн байна.

Цаашид ойрын өдрүүдэд /08-р сарын 03,04,05/-нд ихэнхи нутгаар хэт халалтын улмаас түр зуурын усархаг аадар бороо, нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр орох нөхцөл бүрдэж байгаа аж.

Хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин богино хугацаанд нэмэгдэх,хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байгаа тул ҮЕР усны болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.