Гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдийн хүсэл эрмэлзлэлийг ашиглан төрийн байгууллагын нэр барьж, иргэдийг хууран мэхлэх, залилах гэмт хэрэг гарч байгааг дахин дахин анхааруулж байна.
Манай байгууллага нь БНСУ болон Япон Улсад албан ёсны гэрээ хэлцэл, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн улсын ажил олгогчийн шаардлага, шалгуурт нийцсэн ажилтанг сонгон шалгаруулж, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх үйлчилгээг зохион байгуулах эрхтэй төрийн захиргааны байгууллага /ХХҮЕГ/ юм.
ИРГЭН та “ЗАЛИЛАХ” гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, албан ёсны байгууллагаар үйлчлүүлэх, бусдаар дамжуулахгүйгээр өөрийн биеэр нягтлан шалгах, үнэн бодит мэдээлэл зөвлөгөө авах, сонор сэрэмж, болгоомжтой байдлаа өндөржүүлэх шаардлагатай байна.
ЖИЧ: Баталгаа нотолгоогүй албан бус мэдээллийг нягтлан шалгахгүйгээр /хувь хүн, цахим орчин/ залилах гэмт хэргийн хохирогч болсон тохиолдолд ХХҮЕГ хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдье.