Өчигдөр орсон аадар борооны улмаас БЗД-ийн 21 хорооны гудамж, зам усанд автаж замын зорчих хэсэгт тээврийн хэрэгсэл явах боломжгүй сэргээн засварлах ажиллагаа явагдаж байгаа тул Дарь-Эхийн замыг түр хугацаанд хаагаад байна.
Дарь-Эхийн замыг 17 уулзвар руу холбосон хэсэг дээр дөрвөн талаас нь хаасан тул иргэд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.