Өнөөдөр буюу наймдугаар сарын 6-ны өдрийн байдлаар Онон голын нийт уртын дагууд, Хэрлэн, Ерөө голуудын эхээр, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар, Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-55 см нэмэгдсэн байна.
ОРХОН /Сүхбаатар, Орхонтуул/, Хараа гол /Дархан хот/, Үүр гол /Цагаан-Үүр/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан/, Онон, Балж /Дадал/ Хэрлэн гол /Чойбалсан/ Туул гол /Лүн/ орчимд үерийн түвшнийг 10-40 см, Сэлбэ гол /Санзай, Дамбадаржаа/, Хөгшин-Орхон гол /Хархорин/, Онги гол /Сайхан-Овоо/ орчимд үерийн түвшнийг 5-10 см даван үерлэж байна. Харин Хүдэр гол /Хүдэр сум/ орчимд үерийн аюултай түвшин 8 см даван үерлэж байна.
Цаашид наймдугаар сарын 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Цаашид орох хур борооны эрчим шил хэмжээнээс шалтгаалан голуудын усны түвшин огцом нэмэгдэх, хуурай сайр, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдээд байгаа тул жижиг гол, хуурай сайрын сав газар хийгээд татам, эрэг хөвөө дагуу суурьшсан ард иргэдийг гэнэтийн уруйн үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.