Үер, усны гамшигт өртсөн иргэдэд нийгмийн халамжийн тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байгаа талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Үерт өртсөн айлуудын судалгаа мэдээллийг хороо, дүүргийн халамжийн мэргэжилтэн, хэсгийн ахлагч нартай хамтран гаргаж байна. гамшигт өртсөн айл өрхүүдэд хүнсний дэмжлэг үзүүлэх, хүнсний эрхийг бичиг олгоно.
Мөн хуулийн дагуу орон гэргүй айл өрхүүдийг орон гэртэй болгох ажлыг УОК болон НОК-той хамтран зохион байгуулж байна. Мөн эдгээр айл өрхүүдийг бусад төрлийн халамжид хамруулах ажлыг түр болон урт хугацаанд хэрэгжүүлэх талаар манай яамны ажилтнууд шуурхай ажиллаж байна" гэлээ.