ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Буун дуу гаргасан этгээд таван удаа ял шийтгэл эдэлж байжээ

O.Admin
2023-08-08

Өчигдөр  Баянзүрх дүүргийн XIII хорооллын нутаг дэвсгэр буюу  Натурт буун дуу гарсан гэх хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийж байна.  Тус  хорооллын нутаг дэвсгэрт зэвсэгтэй этгээд иргэн У-гийн биед мэсээр халдаж, гэмтээсэн гэх дуудлагын дагуу Цагдаагийн алба хаагчид очиж ажилласан аж. Цагдаагийн тавьсан шаардлага биелүүлэхгүй "Хүүхэдтэйгээ уулзана гэж байсан" бөгөөд цагдаагийнхан хоёр цаг гаруй ажилласан байна. 

Гартаа гурван төрлийн хутга барьсан иргэн ноцтой гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргон зайлах, сэтгэл зүйн хувьд тогтворгүй, Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэх тус  хорооллын иргэдийн аюулгүй байдалд хохирол учруулж мэдэхээр байсан тул Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу цагдаагийн албан хаагч албадлага хэрэглэн хангалттай үндэслэл болсон гэж үзэж байна. Цагдаагийнхан албадлага хэрэглэж, дайчлан баривчилсан гэж мэдэгдлээ. Гэмт этгээд 2002-2021 онд таван удаа ялаар  шийтгүүлж байсан. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хууль бусаар хадгалсан, тээвэрлэсэн гэх хэргээр шалгагдаж байсан. Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Хохирогч У-гийн биеийн байдал сайн байгаа, эмнэлгийн тусламж үзүүлсэн гэв.