Багшийн дээдийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 11-нд түр хааж, засварын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэхүү зам засвар, шинэчлэлтийн ажлыг төлөвлөгөөт хугацаанаас өмнө дуусгаж, авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн байна.
Замын хөдөлгөөнийг энэ сарын 11-14-нийг хүртэл хааж, хучилт хийнэ гэдгийг өмнө нь мэдээлж байсан билээ.