Та ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтад багтах 651 төрлийн эмийг 30-70 хувь, “Новартис" хөтөлбөрт багтах 15 ерөнхий нэршлийн эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой.
Эдгээр эм нь Европын Холбооны эмийн өндөр зохицуулалттай орнуудад үйлдвэрлэж, нийлүүлэгддэг тул даатгуулагч-иргэд чанартай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой.