ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна

O.Admin
2023-08-18

Үүний дараа Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой мэдээлэл өгсөн юм. Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жил 1.1 хэмээр дулаарсан. Харин Монгол орны хувьд сүүлийн 80 жилд 2.4 хэмээр дулаарсан байгаа. Тэр дундаа Улаанбаатар хотынх 3.3 хэмээр дулаарсан үзүүлэлттэй байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт болоод манай оронд ч гамшигт үзэгдлийн давтамж, тэр дундаа үер усны гамшигт үзэгдэл нэмэгдэж буй. Мөн аадар бороо орох магадлал өсөж байгаа. Эрсдэлээс сэргийлэх хамгийн гол зүйл нь төлөвлөх, тохирсон хариу арга хэмжээ авах юм хэмээлээ.